Эрүүл мэндийн хөгжлийн төв
Монгол Улсын үндэсний цөм FHIR удирдамж
Mongolian National Core Implementation Guide

Монгол Улсын үндэсний цөм FHIR удирдамж (Mongolian National Core IG)
1.0.0 - release Mongolia

Монгол Улсын үндэсний цөм FHIR удирдамж (Mongolian National Core IG) - Local Development build (v1.0.0) built by the FHIR (HL7® FHIR® Standard) Build Tools. See the Directory of published versions

Workflows

Энэ хуудсанд Монгол улсын эрүүл мэндийн салбарт бодитоор хэрэгжиж буй үндсэн ажлын урсгалуудыг зурагласан. Урсгал бүрийн техникийн дэлгэрэнгүйг Интеграцийн заавар-аас үзнэ үү.

1. Маягт бөглөх үндсэн урсгал

Хамгийн түгээмэл тохиолдол: нэг байгууллага үзлэг хийж, маягтыг бөглөж дуусгана.

sequenceDiagram
autonumber
participant H as Эмнэлгийн систем
participant S as MN Core Server
H->>S: POST /Patient?identifier=РД
S-->>H: Patient/{id}
H->>S: POST /QuestionnaireResponse (in-progress)
S-->>H: 201 QR/{id}
Note over H,S: author-ыг сервер токеноос өөрөө нөхнө
H->>S: PUT /QuestionnaireResponse/{id} (completed)
S-->>H: 200

author талбарыг сервер токен дээр тулгуурлан өөрөө нөхнө. Хоёр дахь алхмыг олон удаа давтаж, маягтыг хэсэгчлэн хадгалж болно.

2. Олон систем нэг маягтыг хуваан бөглөх

Хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэгийн маягтуудыг (ЭММ-4.4.1, ЭММ-4.5.1.1, ЭММ-4.5.1.2, ЭММ-4.5.1.3) гурван өөр систем нэг л QuestionnaireResponse дээр дараалан бөглөнө.

sequenceDiagram
autonumber
participant SCH as Сургууль / цэцэрлэг
participant CLI as ӨЭМТ (эмч)
participant SRC as Эрүүл хүүхэд
participant S as MN Core Server
SCH->>S: POST QR — биеийн хэмжилт, SpO₂ (in-progress)
S-->>SCH: QR/{id}
CLI->>S: GET QR/{id}
CLI->>S: PUT QR/{id} — үзлэг, дүгнэлт
SRC->>S: GET QR/{id}
SRC->>S: PUT QR/{id} — ЭКГ, status = completed
Note over SCH,SRC: Гурвуулаа НЭГ QuestionnaireResponse дээр
author нь анхны бөглөгчийнх хэвээр

Тусгай дүрэм. Эдгээр дөрвөн маягтын хувьд subject=Patient/{id} заасан үед, тухайн маягтад бичих эрхтэй бүх байгууллага нөгөөгийнх нь үүсгэсэн маягтыг харж, үргэлжлүүлэн бөглөж чадна. Энэ нь ердийн байгууллагын хязгаарлалтаас зориудаар гаргасан үл хамаарах тохиолдол.

Анхны бөглөгчийн author, subject, questionnaire, authored талбарууд хожим бичсэн систем эдгээрийг өөрчилсөн ч хадгалагдана — сервер тэдгээрийг хадгалагдсан хувилбараас сэргээж бичдэг.

Аль систем ямар талбар бөглөхийг маягтын тодорхойлолт дахь «Мэдээлэл бөглөгдөх байгууллага» багана заана.

3. Өвчтөн шилжүүлэх (ЭММ-12)

Нэг эмнэлгээс нөгөө рүү өвчтөн шилжүүлэх урсгал ServiceRequest ба Task хосоор явна.

sequenceDiagram
autonumber
participant A as Илгээгч эмнэлэг
participant S as MN Core Server
participant B as Хүлээн авагч эмнэлэг
A->>S: Encounter + ServiceRequest + Task
Task.status = requested, owner = B
B->>S: GET /Task?owner={өөрөө}
S-->>B: ирсэн хүсэлт
B->>S: PUT QR — өөрийн хэсгээ бөглөнө
B->>S: PUT Task.status = completed
Note over A,B: Гинжинд оролцогчид бие биенийхээ хэсгийг ХАРНА,
гэхдээ зөвхөн ӨӨРИЙНХӨӨ хэсгийг засна

Шилжүүлгийн гинжинд оролцсон байгууллагууд бие биенийхээ бөглөсөн хэсгийг харна, гэхдээ зөвхөн өөрийн хэсгээ засах эрхтэй.

4. Даатгалын мэдээлэл авах (зөвхөн унших)

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нэхэмжлэхийн дугаараар тухайн нэхэмжлэхэд харгалзах ганц маягтыг бүтнээр нь татаж авна.

sequenceDiagram
autonumber
participant I as ЭМД систем
participant S as MN Core Server
I->>S: GET /QuestionnaireResponse
?identifier=…/insurance-claim|ЭМД-2026-0012345
S-->>I: Bundle — яг 1 маягт
Note over I,S: Дугааргүй жагсаалт татах боломжгүй.
Бичих бүх үйлдэл 403.

Маягтад insurance_claim_number талбар бөглөгдсөн үед сервер тэр утгыг QuestionnaireResponse.identifier рүү автоматаар буулгадаг тул даатгалын систем түүгээр хайна.

Хязгаарлалт: дугааргүйгээр маягт жагсаах боломжгүй; бичих, шинэчлэх, устгах бүх үйлдэл 403 буцна.

5. Аудит

Бичих, унших бүх үйлдэл AuditEvent болж бүртгэгддэг: хэн, хэзээ, аль байгууллагаас, ямар нөөц дээр, амжилттай эсэх. Байгууллага өөрийн үйлдлийн түүхийг харах боломжтой.