Эрүүл мэндийн хөгжлийн төв
Монгол Улсын үндэсний цөм FHIR удирдамж
Mongolian National Core Implementation Guide

Монгол Улсын үндэсний цөм FHIR удирдамж (Mongolian National Core IG)
1.0.0 - release Mongolia

Монгол Улсын үндэсний цөм FHIR удирдамж (Mongolian National Core IG) - Local Development build (v1.0.0) built by the FHIR (HL7® FHIR® Standard) Build Tools. See the Directory of published versions

Background

Яагаад үндэсний удирдамж хэрэгтэй вэ

HL7 FHIR стандарт нь өөрөө «яаж өгөгдөл солилцох вэ» гэдгийг заадаг ч, «энэ улсад ямар талбар заавал бөглөгдөх вэ, регистрийн дугаарыг хаана бичих вэ, аймаг/сумын кодыг юугаар илэрхийлэх вэ» гэдгийг заадаггүй. Тэр хоосон зайг үндэсний цөм удирдамж (national core IG) нөхдөг.

Ийм удирдамжгүй бол эмнэлэг бүр өөрийнхөөрөө хэрэгжүүлж, өгөгдөл нь хоорондоо уялдахгүй болно. Тухайлбал нэг систем регистрийн дугаарыг Patient.identifier-т, нөгөө нь Patient.id-д бичвэл хоёулаа «FHIR-ийн дагуу» боловч хооронд нь холбох боломжгүй.

Хууль эрх зүйн үндэслэл

Энэхүү удирдамж нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан эрүүл мэндийн маягтууд (ЭММ, ЭМБ, СМ) болон цахим эрүүл мэндийн мэдээллийн системийн шаардлагад тулгуурлан боловсруулагдсан. Маягт бүрийн талбар, сонголтын утга нь батлагдсан эх хувилбартайгаа тохирч байхаар зохион байгуулагдсан.

Архитектурын байршил

flowchart TD
    HIS["Эмнэлгийн систем<br/>HIS · EMR · Лаборатори"]
    KC["Keycloak<br/>auth.fhir.mn"]
    GW["FHIR Gateway<br/>fhir.mn/fhir · fhir.mn/api"]
    DB[("HAPI FHIR сан<br/>R4")]

    HIS -->|"① токен хүсэх"| KC
    KC -->|"access_token"| HIS
    HIS -->|"② FHIR хүсэлт + Bearer token"| GW
    GW -->|"③ шалгагдсан өгөгдөл"| DB

    subgraph GWJOBS[" Gateway юу шалгадаг вэ "]
        direction LR
        C1["токен"]
        C2["байгууллагын хүрээ"]
        C3["маягтын бүтэц, эрх"]
        C4["AuditEvent"]
    end
    GW -.-> GWJOBS

Эрүүл мэндийн байгууллагын систем (HIS/EMR) FHIR Gateway-ээр дамжин төвлөрсөн HAPI FHIR сан руу өгөгдөл бичнэ. Gateway нь дараах үүрэгтэй:

  • Нэвтрэлт — Keycloak-ийн олгосон OAuth 2.0 токеныг шалгана;
  • Эрхийн хяналт — байгууллага зөвхөн өөрийн өгөгдөлд хандана (multi-tenancy), маягт тус бүрийн бичих/унших эрхийг ялгана;
  • Бүрэн бүтэн байдал — маягтын бүтэц, талбарын төрөл, сонголтын утгыг бичихээс өмнө шалгана;
  • Аудит — үйлдэл бүрийг AuditEvent болгон бүртгэнэ.

Олон улсын жишиг

Энэхүү удирдамжийг боловсруулахдаа дараах үндэсний IG-үүдийн бүтэц, арга барилыг судалж лавлагаа болгосон:

Улс Удирдамж
АНУ US Core
Солонгос KR Core
Тайвань TW Core / mCODE
Бангладеш BD Core
ОУ-ын суурь HL7 International Patient Summary

Хэрхэн уншиж эхлэх вэ

  1. Тохирол — SHALL / SHOULD / MAY гэсэн үгсийн утга, заавал биелүүлэх ерөнхий шаардлагууд.
  2. Оролцогч талууд — Client, Server, эрхийн түвшин.
  3. Ажлын урсгалууд — бодит хэрэглээний зураглал.
  4. Интеграцийн заавар — техникийн алхам алхмаар.