Монгол Улсын үндэсний цөм FHIR удирдамж (Mongolian National Core IG)
0.1.0 - draft Mongolia

Монгол Улсын үндэсний цөм FHIR удирдамж (Mongolian National Core IG) - Local Development build (v0.1.0) built by the FHIR (HL7® FHIR® Standard) Build Tools. See the Directory of published versions

Terminology

Мэдээллийг хоёрдмол утгагүй солилцохын тулд бүх систем нэг ижил кодоор ярих ёстой. Энэ хуудсанд энэхүү удирдамжид ашиглагдаж буй кодын системүүдийг танилцуулна.

Олон улсын кодын системүүд

Систем URI Хаана ашиглагдах
SNOMED CT http://snomed.info/sct Эмнэлзүйн шинж тэмдэг, үзлэгийн төрөл, хариултын утга
LOINC http://loinc.org Амин үзүүлэлт, лабораторийн шинжилгээ (Observation.code)
ICD-10 http://hl7.org/fhir/sid/icd-10 Өвчний олон улсын ангилал (Condition.code)
CVX http://hl7.org/fhir/sid/cvx Вакцин (Immunization.vaccineCode)
UCUM http://unitsofmeasure.org Хэмжих нэгж (Quantity.code)
ISO 3166 urn:iso:std:iso:3166 Улсын код

Монгол Улсын үндэсний кодын системүүд

Олон улсын стандартаар илэрхийлэх боломжгүй, эсвэл Монгол улсын эрүүл мэндийн салбарт тусгайлан хэрэглэгддэг өгөгдөлд зориулж дотоодын кодын системүүдийг үүсгэсэн. Бүгд http://fhir.mn/fhir/CodeSystem/ угтвартай.

Засаг захиргаа ба хүн ам зүй

  • Засаг захиргааны нэгж — Аймаг/Хот, Сум/Дүүрэг, Баг/Хороо. Patient.address.state, .district, .city талбаруудад холбогдоно.
  • Яс үндэс (Ethnicity), Иргэний харьяалал (Citizenship), Оршин суугаа байдал (Residency status).

Мэргэжил ба нийгмийн байдал

  • Эмнэлгийн мэргэжилтний үүрэг, зэрэг, төрөлжсөн мэргэшил.
  • Боловсролын түвшин, хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн байдал.

Эмнэлзүйн туслах кодлолууд

  • Цусны бүлэг (ABO, Rh, Kell).
  • БЖИ-ийн ангилал (хэвийн, илүүдэл жинтэй, таргалалт).
  • Амьдрах орчин, усан хангамжийн нөхцөл.
  • Эрсдэлийн үнэлгээний зэрэг (A / B / C / D).

Маягтын тусгай кодлолууд

Маягт бүрийн сонголттой талбар бүр өөрийн CodeSystem ба ValueSet-тэй. Нэрлэлтийн дүрэм:

CodeSystem : http://fhir.mn/fhir/CodeSystem/{маягт}-{талбар}-cs
ValueSet   : http://fhir.mn/fhir/ValueSet/{маягт}-{талбар}-vs

Жишээ нь ЭММ-4.4.1 маягтын «Амьсгалын тогтолцооны үзлэг — Хэвийн бус бол» талбарын кодууд:

http://fhir.mn/fhir/CodeSystem/emm441-respiratory-abnormal-cs
http://fhir.mn/fhir/ValueSet/emm441-respiratory-abnormal-vs

Кодын жагсаалтыг хэрхэн авах вэ

Аль ч талбарын боломжит утгуудыг токенгүйгээр татаж болно:

GET https://fhir.mn/fhir/ValueSet/emm441-respiratory-abnormal-vs/$expand
{
  "resourceType": "ValueSet",
  "expansion": {
    "contains": [
      { "system": "http://fhir.mn/fhir/CodeSystem/emm441-respiratory-abnormal-cs",
        "code": "14_uus_olon_honog_hanialgasan",
        "display": "14-өөс олон хоног ханиалгасан" }
    ]
  }
}

Зөвлөмж. Кодын жагсаалтыг эх кодод хатуу бичихээс зайлсхийж, $expand-аар татаж авах нь зүйтэй. Ингэснээр кодлол шинэчлэгдэхэд системээ дахин нийтлэх шаардлагагүй болно.

Кодын тогтвортой байдал

  • Кодын утга (code) нь нийтлэгдсэний дараа өөрчлөгдөхгүй байхыг зорино — хадгалагдсан өгөгдөл түүгээр холбогдсон байдаг.
  • Харагдах нэр (display) нь найруулга сайжруулах зорилгоор өөрчлөгдөж болно. Систем нэрээр бус кодоор харьцуулах ёстой.
  • Ашиглагдахаа больсон кодыг устгахын оронд deprecated тэмдэглэх нь зүйтэй.

Бүрэн жагсаалт

Энэхүү удирдамжид багтсан бүх CodeSystem, ValueSet-ийн жагсаалт, тэдгээрийн утгуудыг Артефактын индексийн терминологийн хэсгээс үзнэ үү.