Монгол Улсын үндэсний цөм FHIR удирдамж (Mongolian National Core IG)
0.1.0 - draft Mongolia

Монгол Улсын үндэсний цөм FHIR удирдамж (Mongolian National Core IG) - Local Development build (v0.1.0) built by the FHIR (HL7® FHIR® Standard) Build Tools. See the Directory of published versions

Home

Official URL: http://fhir.mn/fhir/ImplementationGuide/hl7.fhir.uv.mn-core Version: 0.1.0
Draft as of 2026-09-08 Computable Name: MNCoreIG

Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагууд хооронд өгөгдөл солилцох HL7® FHIR® R4 стандартад суурилсан үндэсний удирдамж.

Энэхүү удирдамжийг Эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ) боловсруулж, эмнэлгийн мэдээллийн систем (HIS/EMR), лабораторийн систем, даатгал болон төрийн бусад мэдээллийн системүүд нэг ижил бүтэц, нэг ижил кодоор өгөгдөл солилцох нөхцөлийг бүрдүүлж байна.

Юунд зориулагдсан бэ

Хэн Юуг эндээс олох вэ
Эмнэлгийн системийн хөгжүүлэгч Интеграцийн заавар, Тохирлын шаардлага, Ажлын урсгалууд
Шинжээч, стандартын багийнхан Профайлууд, Терминологи
Мэдээллийн аюулгүй байдал Аюулгүй байдал ба нууцлал
Туршиж эхлэх Татах багц — Postman collection, жишээ өгөгдөл

Хамрах хүрээ

Үндсэн нөөцүүд (Base). Patient, Practitioner, PractitionerRole, Organization, Location — Монгол улсын регистрийн дугаар, хуулийн этгээдийн бүртгэл, засаг захиргааны нэгжийн кодлолд нийцүүлэн тодорхойлсон.

Эмнэлзүйн өгөгдөл (Clinical). Encounter, Condition, Observation, Procedure, Immunization, AllergyIntolerance, MedicationRequest, DiagnosticReport, Specimen.

Ажлын урсгал (Workflow). ServiceRequest, Task, EpisodeOfCare, Appointment, RiskAssessment, CarePlan.

ЭММ маягтууд (Forms). Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан ЭММ, ЭМБ, СМ маягтуудыг Questionnaire / QuestionnaireResponse хэлбэрээр илэрхийлсэн загварууд.

Энэ удирдамжид юу багтсан бэ

Төрөл Тоо
Профайл (Profile) 26
Өргөтгөл (Extension) 36
Маягт (Questionnaire) 114
Кодын систем (CodeSystem) 1 700+
Утгын олонлог (ValueSet) 1 750+

Бүрэн жагсаалтыг Артефактын индекс-ээс үзнэ үү.

Эхлэх

  1. Уншиж эхлэх: Суурь мэдээлэлТохирол
  2. Холбогдох: Интеграцийн заавар — токен авах, өгөгдөл илгээх, алдааны кодууд
  3. Турших: Татах багц-аас Postman collection татаж, туршилтын орчинд ажиллуулах

Хувилбар ба төлөв

Энэ бол ажлын хувилбар (draft). Профайл, терминологи цаашид өөрчлөгдөж болно. Гарсан өөрчлөлт бүрийг Өөрчлөлтийн түүх хуудсанд тэмдэглэнэ.

Холбоо барих

Эрүүл мэндийн хөгжлийн төвhdc.gov.mn Техникийн асуулт, санал хүсэлтийг ЭМХТ-ийн цахим эрүүл мэндийн хэлтэст хандана уу.