Монгол Улсын үндэсний цөм FHIR удирдамж (Mongolian National Core IG)
0.1.0 - draft
Mongolia
Монгол Улсын үндэсний цөм FHIR удирдамж (Mongolian National Core IG) - Local Development build (v0.1.0) built by the FHIR (HL7® FHIR® Standard) Build Tools. See the Directory of published versions
Мэдээллийг хоёрдмол утгагүй солилцохын тулд бүх систем нэг ижил кодоор ярих ёстой. Энэ хуудсанд энэхүү удирдамжид ашиглагдаж буй кодын системүүдийг танилцуулна.
| Систем | URI | Хаана ашиглагдах |
|---|---|---|
| SNOMED CT | http://snomed.info/sct |
Эмнэлзүйн шинж тэмдэг, үзлэгийн төрөл, хариултын утга |
| LOINC | http://loinc.org |
Амин үзүүлэлт, лабораторийн шинжилгээ (Observation.code) |
| ICD-10 | http://hl7.org/fhir/sid/icd-10 |
Өвчний олон улсын ангилал (Condition.code) |
| CVX | http://hl7.org/fhir/sid/cvx |
Вакцин (Immunization.vaccineCode) |
| UCUM | http://unitsofmeasure.org |
Хэмжих нэгж (Quantity.code) |
| ISO 3166 | urn:iso:std:iso:3166 |
Улсын код |
Олон улсын стандартаар илэрхийлэх боломжгүй, эсвэл Монгол улсын эрүүл мэндийн
салбарт тусгайлан хэрэглэгддэг өгөгдөлд зориулж дотоодын кодын системүүдийг
үүсгэсэн. Бүгд http://fhir.mn/fhir/CodeSystem/ угтвартай.
Patient.address.state, .district, .city талбаруудад холбогдоно.Маягт бүрийн сонголттой талбар бүр өөрийн CodeSystem ба ValueSet-тэй.
Нэрлэлтийн дүрэм:
CodeSystem : http://fhir.mn/fhir/CodeSystem/{маягт}-{талбар}-cs
ValueSet : http://fhir.mn/fhir/ValueSet/{маягт}-{талбар}-vs
Жишээ нь ЭММ-4.4.1 маягтын «Амьсгалын тогтолцооны үзлэг — Хэвийн бус бол» талбарын кодууд:
http://fhir.mn/fhir/CodeSystem/emm441-respiratory-abnormal-cs
http://fhir.mn/fhir/ValueSet/emm441-respiratory-abnormal-vs
Аль ч талбарын боломжит утгуудыг токенгүйгээр татаж болно:
GET https://fhir.mn/fhir/ValueSet/emm441-respiratory-abnormal-vs/$expand
{
"resourceType": "ValueSet",
"expansion": {
"contains": [
{ "system": "http://fhir.mn/fhir/CodeSystem/emm441-respiratory-abnormal-cs",
"code": "14_uus_olon_honog_hanialgasan",
"display": "14-өөс олон хоног ханиалгасан" }
]
}
}
Зөвлөмж. Кодын жагсаалтыг эх кодод хатуу бичихээс зайлсхийж,
$expand-аар татаж авах нь зүйтэй. Ингэснээр кодлол шинэчлэгдэхэд системээ дахин нийтлэх шаардлагагүй болно.
code) нь нийтлэгдсэний дараа өөрчлөгдөхгүй байхыг зорино —
хадгалагдсан өгөгдөл түүгээр холбогдсон байдаг.display) нь найруулга сайжруулах зорилгоор өөрчлөгдөж
болно. Систем нэрээр бус кодоор харьцуулах ёстой.deprecated тэмдэглэх нь зүйтэй.Энэхүү удирдамжид багтсан бүх CodeSystem, ValueSet-ийн жагсаалт, тэдгээрийн утгуудыг Артефактын индексийн терминологийн хэсгээс үзнэ үү.