Монгол Улсын үндэсний цөм FHIR удирдамж (Mongolian National Core IG)
0.1.0 - draft Mongolia

Монгол Улсын үндэсний цөм FHIR удирдамж (Mongolian National Core IG) - Local Development build (v0.1.0) built by the FHIR (HL7® FHIR® Standard) Build Tools. See the Directory of published versions

Conformance

Түлхүүр үгс

Энэхүү удирдамжид ашигласан SHALL, SHOULD, MAY гэсэн үгс нь RFC 2119-ийн утгаар хэрэглэгдэнэ:

Англи Монгол Утга
SHALL / SHALL NOT ёстой / болохгүй Заавал биелүүлнэ. Биелүүлээгүй систем энэ удирдамжид нийцэхгүй.
SHOULD / SHOULD NOT нь зүйтэй / зохимжгүй Хүчтэй зөвлөмж. Биелүүлэхгүй бол үндэслэлээ тайлбарлах шаардлагатай.
MAY болно Сонголт. Хэрэгжүүлэх эсэх нь системийн шийдвэр.

Кардиналити ба тэмдэглэгээ

Тэмдэглэгээ Утга
0..1 Байхгүй байж болно, байвал ганцхан удаа
1..1 Заавал, ганцхан удаа
0..* Байхгүй байж болно, олон удаа давтагдаж болно
1..* Заавал, олон удаа давтагдаж болно
MS (Must Support) Систем энэ талбарыг дэмжих ёстой — уншаад зөв боловсруулж, бичих боломжтой байх. Утга нь заавал байх гэсэн үг биш.

Терминологийн холболтын хүч (Binding strength)

Хүч Утга
required Зөвхөн заасан ValueSet-ийн кодыг ашиглана. Өөр код бичвэл татгалзана.
extensible Тохирох код байвал заасан ValueSet-ээс авна; байхгүй бол өөр код ашиглаж болно.
preferred Заасан ValueSet-ийг ашиглах нь зүйтэй.
example Зөвхөн жишээ.

Ерөнхий шаардлагууд

1. Хувилбар

Систем FHIR R4 (4.0.1) хувилбарыг дэмжих ёстой. Хүсэлтийн Content-Type нь application/fhir+json байх ёстой.

2. Өвчтөнийг таних

Patient нөөц дээр Монгол улсын иргэний регистрийн дугаар identifier slice-д дараах системээр бичигдэх ёстой:

system = "http://fhir.mn/sid/national-id"
value  = "УБ12345678"

Иргэний хувийн дугаар (Civil ID) байвал http://fhir.mn/sid/civil-id системээр бичигдэнэ. Регистрийн дугаарыг Patient.id талбарт бичих ёсгүйid нь серверийн дотоод техникийн дугаар.

3. Байгууллагыг таних

Бичигдсэн өгөгдөл бүр аль байгууллагаас ирснийг заасан байх ёстой:

Нөөц Талбар
QuestionnaireResponse authorOrganization/{id}
Encounter serviceProviderOrganization/{id}
Patient managingOrganizationOrganization/{id}

Эдгээрийг Gateway нь токен доторх байгууллагын дугаараар автоматаар нөхөж бичдэг. Систем өөр байгууллагын нэрийн өмнөөс бичихийг оролдвол 403 буцна.

4. Маягтын бүтэц

QuestionnaireResponse илгээхдээ:

  • Талбаруудыг Questionnaireтодорхойлогдсон дарааллаар байрлуулах ёстой. Дараалал буруу бол сервер 422 Structural Error: items are out of order буцаана.
  • Бүлгийн (group) доторх талбарыг үндсэн түвшинд гаргаж бичих ёсгүй — үүрлэсэн бүтцийг нь хадгална.
  • enableWhen нөхцөлөөр хаалттай байгаа талбарт хариулт бичих ёсгүй.
  • answer-ийн төрөл нь item.type-тай тохирох ёстой (#stringvalueString, #choicevalueCoding гэх мэт).
  • status = "completed" болгохын өмнө required = true бүх талбар бөглөгдсөн байх ёстой. in-progress төлөвт энэ шалгалт хийгдэхгүй.

5. Устгах

Эмнэлгийн систем ямар ч нөөцийг API-аар устгаж болохгүй. DELETE хүсэлт 403 буцаана. Устгах шаардлага гарвал ЭМХТ-ийн администратораар дамжуулна.

6. Хайлт

Систем зөвхөн өөрийн байгууллагын бичсэн өгөгдлийг хайж олно. Энэ хязгаарлалт серверийн талд автоматаар хийгддэг тул хүсэлтэд нэмэлт шүүлтүүр бичих шаардлагагүй. Тусгайлан зөвшөөрөгдсөн үл хамаарах тохиолдлуудыг Ажлын урсгалууд хуудсанд тайлбарласан.

Тохирлыг хэрхэн шалгах вэ

  1. Татах багц-аас Postman collection татаж авна.
  2. Токен авах хүсэлтийг ажиллуулна.
  3. Маягт үүсгэх, шинэчлэх, дуусгах гурван алхмыг дарааллаар ажиллуулна.
  4. Хязгаарлалтын хүсэлтүүд (өөр байгууллагын өгөгдөл унших, устгах) бүгд 403 буцаах ёстой.