Монгол Улсын үндэсний цөм FHIR удирдамж (Mongolian National Core IG)
0.1.0 - draft
Mongolia
Монгол Улсын үндэсний цөм FHIR удирдамж (Mongolian National Core IG) - Local Development build (v0.1.0) built by the FHIR (HL7® FHIR® Standard) Build Tools. See the Directory of published versions
HL7 FHIR стандарт нь өөрөө «яаж өгөгдөл солилцох вэ» гэдгийг заадаг ч, «энэ улсад ямар талбар заавал бөглөгдөх вэ, регистрийн дугаарыг хаана бичих вэ, аймаг/сумын кодыг юугаар илэрхийлэх вэ» гэдгийг заадаггүй. Тэр хоосон зайг үндэсний цөм удирдамж (national core IG) нөхдөг.
Ийм удирдамжгүй бол эмнэлэг бүр өөрийнхөөрөө хэрэгжүүлж, өгөгдөл нь хоорондоо
уялдахгүй болно. Тухайлбал нэг систем регистрийн дугаарыг
Patient.identifier-т, нөгөө нь Patient.id-д бичвэл хоёулаа «FHIR-ийн дагуу»
боловч хооронд нь холбох боломжгүй.
Энэхүү удирдамж нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан эрүүл мэндийн маягтууд (ЭММ, ЭМБ, СМ) болон цахим эрүүл мэндийн мэдээллийн системийн шаардлагад тулгуурлан боловсруулагдсан. Маягт бүрийн талбар, сонголтын утга нь батлагдсан эх хувилбартайгаа тохирч байхаар зохион байгуулагдсан.
Эмнэлгийн систем Нэвтрэлт
HIS / EMR / Лаборатори ──► Keycloak (auth.fhir.mn)
│ │
│ ① access_token ◄───────┘
│
│ ② FHIR хүсэлт + Bearer token
▼
┌──────────────────────────────────────────┐
│ FHIR Gateway fhir.mn/fhir · fhir.mn/api │
│ ─────────────────────────────────────── │
│ • токен шалгах │
│ • байгууллагын хүрээгээр шүүх │
│ • маягтын бүтэц, эрх шалгах │
│ • AuditEvent бүртгэх │
└──────────────────┬───────────────────────┘
│ ③ шалгагдсан өгөгдөл
▼
HAPI FHIR сан (R4)
Эрүүл мэндийн байгууллагын систем (HIS/EMR) FHIR Gateway-ээр дамжин төвлөрсөн HAPI FHIR сан руу өгөгдөл бичнэ. Gateway нь дараах үүрэгтэй:
AuditEvent болгон бүртгэнэ.Энэхүү удирдамжийг боловсруулахдаа дараах үндэсний IG-үүдийн бүтэц, арга барилыг судалж лавлагаа болгосон:
| Улс | Удирдамж |
|---|---|
| АНУ | US Core |
| Солонгос | KR Core |
| Тайвань | TW Core / mCODE |
| Бангладеш | BD Core |
| ОУ-ын суурь | HL7 International Patient Summary |