Монгол Улсын үндэсний цөм FHIR удирдамж (Mongolian National Core IG)
0.1.0 - draft
Mongolia
Монгол Улсын үндэсний цөм FHIR удирдамж (Mongolian National Core IG) - Local Development build (v0.1.0) built by the FHIR (HL7® FHIR® Standard) Build Tools. See the Directory of published versions
Энэхүү удирдамжид дараах дөрвөн төрлийн оролцогчийг тодорхойлно.
Төвлөрсөн FHIR сан ба түүний өмнөх Gateway. ЭМХТ ажиллуулна.
Үүрэг: токен шалгах · эрх хянах · бүтэц шалгах · өгөгдөл хадгалах · аудит бүртгэх.
Хаяг:
| Зориулалт | URL |
|---|---|
| FHIR API | https://fhir.mn/fhir |
| Админ ба туслах үйлчилгээ | https://fhir.mn/api |
| Нэвтрэлт | https://auth.fhir.mn/realms/hdc |
Эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв, лаборатори, сургууль/цэцэрлэгийн эрүүл мэндийн систем.
Эрх: өөрийн байгууллагын нэрийн өмнөөс өвчтөн бүртгэх, үзлэг үүсгэх, зөвшөөрөгдсөн маягтуудыг бөглөх, өөрийн бичсэн өгөгдлийг унших.
Хязгаарлалт: өөр байгууллагын өгөгдлийг харахгүй; ямар ч нөөцийг устгахгүй; зөвхөн эрх олгогдсон маягтад бичнэ.
Даатгал, статистик, хяналт шинжилгээний зориулалттай системүүд.
Эрх: тодорхой түлхүүрээр (жишээ нь даатгалын нэхэмжлэхийн дугаар) заасан нэг бичлэгийг унших.
Хязгаарлалт: бичих, шинэчлэх, устгах бүх үйлдэл 403 буцна. Түлхүүргүй
жагсаалт татах боломжгүй.
Эрх: бүх байгууллагын өгөгдөлд хандах, байгууллага үүсгэх, эрх олгох, маягт нийтлэх, аудитын лог үзэх.
| Үйлдэл | Facility | Read-only | Admin |
|---|---|---|---|
| Өөрийн өгөгдөл унших | ✔ | — | ✔ |
| Түлхүүрээр нэг бичлэг унших | ✔ | ✔ | ✔ |
| Бүх байгууллагын өгөгдөл унших | ✘ | ✘ | ✔ |
| Өвчтөн / үзлэг үүсгэх | ✔ | ✘ | ✔ |
| Маягт бөглөх (эрхтэй бол) | ✔ | ✘ | ✔ |
| Устгах | ✘ | ✘ | ✔ |
| Маягт нийтлэх | ✘ | ✘ | ✔ |
Систем хоорондын холболт OAuth 2.0 Client Credentials урсгалаар явна:
POST https://auth.fhir.mn/realms/hdc/protocol/openid-connect/token
Content-Type: application/x-www-form-urlencoded
grant_type=client_credentials
&client_id={таны клиент}
&client_secret={таны нууц түлхүүр}
Хариуд ирэх access_token-ыг хүсэлт бүрд Authorization: Bearer {token}
толгойгоор дамжуулна. Токен доторх hospital_id талбар нь тухайн клиентийн
байгууллагыг зааж, серверийн эрхийн хяналт үүн дээр тулгуурлана.
Дэлгэрэнгүйг Интеграцийн заавар-аас үзнэ үү.